Г.Балжмаа: Х.Мандахбаяр өөрөө ирсэн бол нэр нүүр цэвэрхэн байх байлаа
Хуваалцах:
img

З.ОЮУН-ЭРДЭНЭ

"Эрхэт Монгол" группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй талаар хуульч, өмгөөлөгч Г.Балжмаа мэдээлэл хийсэн. Түүнтэй энэ асуудлаар ярилцлаа. 

-“Эрхэт Монгол” группын зүгээс таныг цаг бүртгүүлдэггүй, ажилдаа ирдэггүй гэж байна. Та тэгдэг юм уу?
-Би Х.Мандахбаяр гэдэг хүнтэй гэрээ байгуулсан болохоос “Эрхэт Монгол” компанитай гэрээ байгуулаагүй. Энд “Эрхэт Монгол” группын ТУЗ-ийн дарга Р.Наранбаяр гэдэг хүн тайлбар хийлээ. Мөн төлбөрөө төлөөд ороод ирсэн асуудалд энэ компани ингэж тайлбар хийх нь зохимжгүй санагдаж байна. Өмгөөлөгчөөр ажиллахад аль нэг байгууллага болон тэр хүний хажууд цагаа бүртгүүлээд амьдралынхаа бүх тайлан тооцоог тавиад явах утгагүй. Цагдаагийн газрын байцаалтанд орж, иргэний шүүх дээр очиж шүүх дээр суухад цагийн хязгаарлалтгүй байдаг. Цагаа бүртгүүлнэ гэдэг бол хөдөлмөрийн гэрээтэй үндсэн найман цаг буюу бүтэн цагаар ажилладаг хүмүүст зориулсан юм. Сая тайлбарт “Эрхэт Монгол” групп дээр шилжиж ирж ажилласан гэж ярьсан. Хаана ажиллах нь миний эрхийн асуудал. Хэрэв тус группын ажилтан байсан бол өмгөөллийн эрхээсээ татгалзах ёстой байсан. Тэгэхээр энэ хүмүүсийн тайлбар аар шаархан зүйлээр хүн хуурсан яриа байна.
-Анх гэрээ байгуулахад сургуулиа төгсөөд удаагүй аль нэг чиглэлээр мэргэшээгүй хуульч байсан гэлээ. Хуульч нар заавал аль нэг чиглэлээр мэргэших шаардлагатай юу?
-Мэргэшсэн гэдэг нь Өмгөөллийн тухай хуульд нэг чиглэлээр дагнасан буюу 10-аас дээш жил ажилласан байхыг хэлнэ. Хэрэв мэргэшсэн өмгөөлөгч бол над шиг ийм гэрээ хийхгүй байсан байх. 
Би сургуулиа төгссөн нь үнэн. Өмгөөллийн эрхээ аваад таван сар болсон нь ч үнэн. Гэхдээ энэ хүн мэргэшсэн өмгөөлөгч авъя гэж өмгөөлөгчдийн холбоон дээр очоогүй. Тэрийгээ өөрөө ч мэдэх байх. Хэлэх тайлбар олдохгүй, өөрөө ирээд хэлэхгүй төлөөлөл болгон хүн явуулсанд нь гайхаж байна. Энэ бол миний ярьсан асуудлын дэргэд тогоо тойрсон гал тогооны хэрүүл. Мөн энэ хүн хамтран ажиллах гэрээний хоёр хуудсаа өөрөө дэлгээд харууллаа. Түүнийгээ нууцын зэрэглэлтэй гэчихээд өөрөө 2021 онд задруулсан юм. Тиймээс алхам тутамдаа худлаа хэлж луйвар хийхээ боль гэж хэлмээр байна. 
-Та гурван жилийн өмнө гэрээ цуцлах хүсэлт гаргасан уу? 
-Тийм ээ.
-Тэгвэл аль аль талаас нь хүлээх үүрэг хариуцлага гэх мэт зүйлс тусгагдсан уу?
-Гурван жилийн өмнө гэвэл гэрээний үүргээ нэгийг нь ч биелүүлээгүй. Магистрын сургалтын төлбөрийг төлөөгүй. Орон байр өгсөн гэж ярьсан боловч өгөөгүй. Би хариу төлбөр аваагүй. Мөн орон сууцны түрээс төлсөн гэж байна. Түрээс төлөгдөөгүй нэг жил хойшилсон учраас өөрөө төлсөн. Түүнээс энэ хүнийг төл гэх дарамталсан асуудал байхгүй. 
Мөн нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн хэрэлдсэн гэх зурвасыг уншиж өгсөн. Оны дараа нэг хурал дээр манайх ялагдахад хүргэлээ гэж хэлсэн. Үнэхээр ялагдсан шүүхийн шийдвэр  миний оролцоогүйгээс болсон уу, үгүй юу. Нэгдүгээр сарын 11-нд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой маргаанд энэ байгууллага төлбөрөө төлөөгүй  учраас орох боломжгүй гэж явуулсан. Учир нь хоёр өдрийн өмнө Х.Мандахбаяр гэдэг хүнтэй муудалцсан. Тиймээс би эдгээр асуудалд намайг буруутгах ноцтой шалтгаан байхгүй гэж харж байна. Мөн Х.Мандахбаяр өөрөө ирсэн бол нэр нүүр цэвэрхэн байх байлаа. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img