Цахим гадаад паспорт

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) нийтийн түлхүүрийн санд 82 дахь гишүүн орноор элсэн орсон. Ингэснээр Олон Улсын стандартад нийцсэн, өндөр нууцлалтай гадаад паспортыг Монгол Улсын иргэд ашиглах боломжтой болж байна.
Иргэд та бүхэн 2023 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэгдэн батлагдсан Үндэсний энгийн болон цахим гадаад паспортоос сонголтоо хийж авах боломжтой.
Захиалахдаа дараах нэгжүүдээс авах боломжтой. Үүнд:
✅Нийслэлийн 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
✅Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол төв/
✅Улсын бүртгэлийн үйлчилгээний нэгдсэн цэгүүд /Баянзүрх дүүрэгт Жанжин клуб, Төр захиргааны II байр, Дарь-Эх, Чингэлтэй дүүрэгт Спорт хороо цогцолбор байр, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа нисэх буудал/
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0