АТГ: Боловсролын зээлийн сангаас илэрсэн зөрчлүүдийг шалгаж эхэллээ

Т.САЙХАН
АТГ-аас Боловсролын зээлийн сан болон Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Мөн үеэр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Н.Тэмүүлэн "АТГ-аас авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд БЗС-д шалгалтын ажлыг хийсэн. Улмаар хэд хэдэн зөрчил илрүүллээ.
Үүнд,
• Тухайн санд томилсон албан тушаалтны заримыг нь хэрхэн сонгон шалгаруулсан нь тодорхойгүй
• Ил тод байдлыг хангадаггүй
• Тухайн санд заасан ажлын байрны шаардлагыг хангаагүй хүмүүсийг томилуулж ажиллуулдаг
• Ашиг сонирхлын хуулийг зөрчдөг /өөрөө өөртөө урамшуулал, нэмэгдэл олгох/
• Өөрийн сургалтын зээлийг чөлөөлсний дараа барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэхээр өөрийн гарын үсэгтэй албан бичгийг бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн
• Гадаадад суралцагчдын зээлийг чөлөөлөх асуудлыг дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлж хэрэгжүүлээгүй /2011 оноос хойш боловсролын зээлийг тэглэхийг УИХ-аас журам гаргана хэмээсэн ч салбарын сайд нар нь зөрчиж, зээл тэглэсэн/
• Хууль зөрчиж чөлөөлсөн сургалтын зээл, түүний улмаас хохирсон хохирлоо нөхөн төлүүлдэггүй,
• Нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг, хугацаанаас өмнө чөлөөлсөн
• Захиалагч байгууллагатай гэрээнд заасан хугацаандаа ажлаагүй хүмүүсийг зээлээс чөлөөлдөг
• Гадаадын их дээд сургуульд зээлээр суралцдаг сурагчдын төлбөрийг хувь дансаар шилжүүлдэг
• БЗС-гаас явуулж буй мөнгөн гуйвуулгыг нягталдаггүй /австарли долларыг ам.доллароор шилжүүлсэн/ гэх мэт зөрчлүүд хамгийн ихээр илэрлээ.
Эдгээр зөрчилтэй холбоотой зөвлөмжийг ЗГХЭГ, БШУЯ-нд хүргүүлсэн. БЗС-гийн зээлийг олгохдоо бусдад давуу байдал бий болгосон эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, зохих зорилтот мэргэжилтэн бэлтгэхэд олгосон эсэхийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна" гэв.
Эх сурвалж:www.polit.mn
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0