Т.Сүхбаатар: Цэргийн алба хаагч амиа алдсан хэрэгтэй холбогдуулан 167 дугаар ангийн захирагч, нэгдүгээр орлогчийг албан тушаалаас нь чөлөөлсөн
Хуваалцах:
img

167 дугаар ангийн цэрэг нас барсан хэрэг болоод 123 дугаар ангийн 34 цэрэг сүрьеэгийн халдвар авсан талаар ЗХЖШ-аас мэдээлэл хийлээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын Эрүүл мэндийн хэлтсийн дарга хурандаа Т.Сүхбаатар

"Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан хэрэгтэй холбогдуулан тус ангийн захирагч болон захирагчийн нэгдүгээр орлогчийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн Өмнөговь аймгийн цагдаагийн газраас тус хэргийг шалгаж байгаа. Тиймээс одоогоор энэ хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа. Түүнчлэн, 123 дугаар ангид сүрьеэгийн тохиолдол энэ оны гуравдугаар сард оношлогдсон. Тус ангид илэрсэн сүрьеэгийн өвчлөлийн эхний тохиолдол болох алба хаагч цэргийн албанд ирэхээсээ өмнө сүрьеэ өвчнөөр өвдсөн байсан. Цэргийн албанд татагдахдаа тухайн алба хаагчийн өвчлөл нууц үедээ байсан. Бид энэхүү асуудалтай холбоотойгоор тандалтын ажил хийсэн. Улмаар 167 дугаар ангид сүрьеэ өвчний идэвхгүй хэлбэрийн 24 тохиолдол бүртгэсэн. Сүрьеэгийн халдварын голомтод байсан хүмүүсийг заавал эмчилгээнд хамруулах, эмчилгээ хийх ёстой байдаг. Бидний зүгээс эрүүл мэндийн сайдын гаргасан заавар зөвлөмжийн дагуу хариу арга хэмжээ авч ажиллаж байна" гэлээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img