1 сар
Энэ бол нэг айлын газар дээр барьсан, цэвэр, бохироо бүрэн шийдсэн, 60 мкв орон сууцнууд. HYBRID HOUSE LLC- захирал Ц.Бат-Эрдэнийн Дэнжийн мянгад барьсан байшин.
Сардаа хэрэглээний цахилгааны зардал 30-50 мянган төгрөг төлөөд эрчим хүчний хэмнэлттэй ийм байшинтай болох боломжтой.
Энэ мэт яндангүй, гал түлж утаа гаргадаггүй, орчны бохирдол үүсгэхгүй амины орон сууцуудыг төвийн шугаманд холбож, дэд бүтцийг нь шийдээд ИПОТЕКИЙН ЗЭЭЛ олгодог байх хэрэгтэй. Энэ бол ЗОРИЛТОТ БҮЛГЭЭ орон сууцжуулахад хамгийн хэрэгтэй ШИЙДЭЛ.
Харин дэд бүтэц шийдэх боломжгүй газраа нөхөн олговор олгоод, гүний худаг гаргаад ДЭД БҮТЦЭЭ шийдэх боломжтой юм. Заавал хотын төв рүү өндөр үнэтэй аппартмент, хороололд ТҮГЖРЭЛТЭЙ, ЗОГСООЛГҮЙ амьдрах биш, хотын аль ч хэсэгт ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ боломжийг олгох хэрэгтэй байна.
В.Ойдов, Ц.Бат-Эрдэнэ шиг Үндэсний үйлдвэрлэгч залуусаа дэмждэг, татварын хөнгөлөлт, бага хүүтэй зээл олгодог байх нь нэн чухал байна даа гэдгийг ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан хуваалцлаа.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0