ГБХНХЯ: “Хүн төвтэй хөгжил: Говийн бүсийн хүн амын тогтвортой бодлого" бүсийн хүн амын тогтвортой бодлого" боловсрууллаа
Хуваалцах:
img

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монгол дахь НҮБ-ын Хүн амын сантай хамтран хүн ам зүйн судалгаанд үндэслэн “Хүн төвтэй хөгжил: Говийн бүсийн хүн амын тогтвортой бодлого” боловсруулснаа хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэгт говийн бүсийн аймгуудын ИТХ-ын дарга, Засаг дарга, холбогдох яам, агентлагуудын төлөөлөл, Элчин сайдын яамдын төлөөлөл, ОУ-ын хөгжлийн түнш байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон.

Монгол Улсын Засгийн газар 2024 онд “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг шинэчлэн баталж, Хангай, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, Баруун, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн долоон бүсийг хөгжлийн тэргүүлэх чиглэлтэйгээр тодорхойлсон.

Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд бүсийн хүн ам зүйн бодлогыг хэрэгжүүлэх нь онцгой ач холбогдолтой юм.

Сүүлийн жилүүдэд Говийн бүсийн хүн амын өсөлт саарч, төрөлтийн түвшин буурч байгаа нь гэр бүл төлөвлөлтийг дэмжих, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлагатайг харуулж байна.

Мөн бүсийн дотор шилжилт хөдөлгөөний чиглэл, бүтэц ялгаатай байна.

Жишээлбэл, Өмнөговьд эрэгтэй ажиллах хүчний шилжилт давамгайлж байгаа бол Дундговьд эсрэгээрээ эмэгтэйчүүдийн шилжилт өндөр байна. Иймд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьжиргааны шинэ эх үүсвэр бий болгох бодлого хэрэгжүүлэх замаар хүн амын шилжилт хөдөлгөөнийг бууруулах боломжтойг дээрх судалгаа харуулж байна.

Говийн бүсийн хүн амын цогц бодлого нь эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, дэд бүтэц, уул уурхай, байгаль орчин зэрэг олон салбарыг хамарсан салбар хоорондын бодлого тул “Хүн төвтэй бүсийн хөгжил” үзэл баримтлалын хүрээнд аймгууд дунд хугацааны хөтөлбөрүүдэд тусгах нь үр дүнтэйг оролцогчид онцолж байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img