ХБХХЕГ: Хүүхдийн хөгжлийн үнэлгээний талаарх мэдээлэл солилцох ажлын хэсгийн уулзалт зохион байгууллаа
Хуваалцах:
img

“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ” 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зохион байгуулагдлаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь 2025 оноос байнгын асаргаа шаардлагатай нь тогтоогдсон, танхимын сургалтад тогтмол хамрагдахад хүндрэлтэй, хөгжлийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжих төвүүдээр дамжуулж үйлчилгээ үзүүлж эхэлсэн.

Энэ хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийн ашиглаж буй аргачлалуудад дүн шинжилгээ хийх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилготой “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үнэлгээний аргачлалд дүн шинжилгээ хийх” нь судалгааны үр дүнг танилцуулж санал бодлоо солилцлоо.

ХБХХЕГ болон МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим, МУБИС-ийн БоСС-ийн Сэтгэл судлалын тэнхим, АШУҮИС-СС-ийн ББСТ-ийн тэнхим зэрэг талууд судалгаанд хамтарч оролцсон юм.

Уулзалтад МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим, Нийгмийн ажлын тэнхим, Боловсролын судлалын хүрээлэн, АШУҮИС-СС-ийн ББСТэнхим, Боловсролын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Сэргээн засалт сургалт, үйлдвэрлэлийн төв, Дэмжих төвийн үйлчилгээ үзүүлж буй Аутизмд хийсэн аялал, Ээлтэй ертөнц, Эрхэм нандин сувд, Энх гэр бүл, Энэрэлийн түүчээ, зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл нийт 15 ажилтан, албан хаагчид оролцлоо.

Уулзалтаар цаашид дэд ажлын хэсэг байгуулж үнэлгээнүүдийг ангилах, Үнэлгээний журам журам боловсруулах, үнэлгээний зарим аргачлалуудыг сайжруулах, тохирц, найдвартай байдлыг тодорхойлох, тохирц, найдвартай байдлыг тодорхойлсон аргачлалуудыг турших, түгээн дэлгэрүүлэх, үнэлгээний баг байгуулах, чадавхжуулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинэ арга, аргачлал нэвтрүүлэх, мэргэжлийн холбоодуудтай хамтран ажиллах зэрэг асуудлуудыг шат дараалалтайгаар шийдвэрлэхээр боллоо.

Эх сурвалж: ХБХХЕГ

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img