Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн гишүүн-төрийн бус байгууллагын төлөөллийг сонгон шалгаруулах зарыг шинэчлэн дахин нийтэлж байна
Хуваалцах:
img

Засгийн газрын 2023 оны 402 дугаар тогтоолын 19 дүгээр хавсралтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 12 төрийн бус байгууллагын төлөөлөл байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл (цаашид “зөвлөл” гэх)-ийн бүрэлдэхүүнд ажиллах дээрх ТББ-ын төлөөллийг нээлттэй сонгон шалгаруулах гэж байна.

Сонгон шалгаруулалт явуулах дараалал:

1.Зөвлөлд дараах шалгуурыг хангасан төрийн бус байгууллага төлөөллөө нэр дэвшүүлнэ:

a.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиглэлээр гурваас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа;

b.Үйл ажиллагаа явуулах ажлын байр, хүний нөөцтэй;

c.Төрийн болон олон улсын байгууллагын захиалгаар сүүлийн 5 жилд гурваас доошгүй ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн.

2.Төлөөллөө нэр дэвшүүлэх төрийн бус байгууллага 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагаас өмнө дараах бичиг баримтыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ирүүлнэ:

a.Зөвлөлийн гишүүнээр төлөөллөө нэр дэвшүүлэх тухай Төрийн бус байгууллагын хүсэлт бүхий албан бичиг;

b.Зөвлөлийн үйл ажиллагаанд хэрхэн оролцож, ямар хувь нэмэр оруулах тухай ажлын санал;

c.Зөвлөлд төрийн бус байгууллагыг төлөөлөх нэр дэвшигчийн анкет;

d.Төрийн бус байгууллагын гэрчилгээний хуулбар.

3.Төрийн бус байгууллага, түүнийг төлөөлөх нэр дэвшигч нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр тодорхой асуудлаар мэргэшсэн бол давуу тал болно.

4.Сонгон шалгаруулах ажлын хэсгийг холбогдох төр, төрийн бус, судалгаа шинжилгээний байгууллагын төлөөлөлтэйгээр байгуулна.

5.Ажлын хэсэг нэр дэвшсэн байгууллага, тэдний төлөөллийн баримт бичиг, саналыг үнэлж, сонгон шалгаруулалтын дүнг ажлын 7 өдөрт багтаан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын цахим хуудсанд тус тус байршуулах болно.

May be an image of text

May be an image of text

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img