Дундговь аймагт Сэргээн засах тусламж үйлчилгээг хүргэж ажиллалаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулж буй цогц арга хэмжээний үеэр ХБХСЗХТ, СЗСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд Дундговь аймгийн иргэдэд сэргээн засах тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Тус үйлчилгээнд Сэргээн засахын эмчийн үзлэг, зөвлөгөөг 45 хүнд, протезын үйлчилгээ, зөвлөгөөг 5 хүнд, эмчилгээний улавч, хөлний чиг 3 хүнд, хөдөлгөөн засал эмчилгээ, зөвлөгөөг 45 хүнд, хэл заслын үзлэг зөвлөгөөг 20 хүнд, сэтгэл зүйн бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө, портеж хөтөлбөрийн хүрээнд нийгэмшихүйн хөгжлийн үйлчилгээг 6 хүүхдэд тус тус хүргэж ажиллалаа.
Мөн Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллалаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү хүртээмжтэй, чанартай тусламж үзүүлэхийг зорин ажиллаж байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0