Төмөр замын хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны баримт бичгийг үзэглэлээ

5 цаг
Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жил, Дундговь аймагт автотээврийн байгууллага байгуулагдсаны 76 жилийн ойн баярын хурлын үеэр төмөр замын салбарт хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хоёр төрлийн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.
1. УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Д.Дэлгэрсайхан, Дундговь аймгийн ЗДТГ-ын дарга Б.Лхагвабаатар, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун нар гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дурдсан үндэсний төмөр замын тээвэр, логистикийн тогтолцоог хөгжүүлэх зорилтын хүрээнд орон нутгийн иргэдийг төмөр замын чиглэлээр ажлын байраар хангах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллахыг зорьсон гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг юм.
2. Орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, төмөр замын салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, төмөр замын мэргэжлийг сурталчлах чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх, хүүхэд залуусыг төмөр замын мэргэжлээр сургах зорилготой хамтын ажиллагааны гэрээг “Монголын төмөр зам” ТӨХК-ны гүйцэтгэх захирал О.Батчулуун, Политехник коллежийн захирал Ю.Цолмон нар байгууллаа.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0