Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагаас 200 ширхэг тэргэнцэр хандивлалаа
Хуваалцах:
img

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн байгууллага (ДОУЭБ) Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт (ХБХХЕГ) 200 ширхэг тэргэнцэр хандивлах ёслолын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.Энэхүү хандив нь тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, тэдэнд бие даан хөдөлгөөн хийх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Ёслолын арга хэмжээнд ХБХХЕГ-ын дарга Д.Гэрэл, ДОУЭБ-ын төлөөлөл болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцсон юм. ДОУЭБ 1993 оноос хойш тэргэнцэрийн төслийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, үндэсний төвүүд болон аймгуудын нэгдсэн эмнэлгүүдтэй хамтран 9000 орчим тэргэнцэрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд болон эрүүл мэндийн байгууллагуудад

хандивлаад байна. Энэхүү тэргэнцэр төсөл нь дэлхийн 200 орчим улс оронд хэрэгжүүлж буй тус байгууллагын хүмүүнлэгийн хөтөлбөрүүдийн нэг бөгөөд хэрэглэгчдийн эрүүл мэнд, тав тухыг дээд зэргээр хангах үүднээс стандартын өндөр шалгуурын дагуу үйлдвэрлэгддэг байна. Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандив тусламжаар санхүүждэг ба Монгол Улсад 32 жилийн турш хүмүүнлэгийн үйл ажиллагаа тасралтгүй хэрэгжүүлж иржээ.

Байгууллагын үйл ажиллагаа нь нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, тэднийг бие даан оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэдэг.

Монгол хүн бүрийн төлөөх сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img