Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцрууллаа
Хуваалцах:
Хариуцлагын гэрээ зөрчсөн гэсэн шалтгаанаар Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцрууллаа. Үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдрийн Засгийн газрын хуралдааны эхэнд мэдэгдлээ.
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачилсан бичигт 54 гишүүн гарын үсэг зурсан байв. Тэдний 48 нь анхны шийдвэртээ итгэлтэй байж, УИХ-ын чуулганд ч Засгийн газрыг огцруулах санал өгчээ. Тэдэн дунд Засгийн газрын 2 гишүүн байсан Шадар сайд С.Амарсайхан, ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар.
Л.Мөнхбаатарыг Б.Энхбаярааар сольсон бол С.Амарсайхан өөрөө ажлаа өгөхөө мэдэгдсэн юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111

Нийт сэтгэгдэл 0