Олон улсын охидын өдрийг тохиолдуулан 1000 охидын чуулган боллоо

Олон Улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын сайн дурынхны холбоо ТББ-тай хамтран “Because I am a Girl” 1000 охидын арга хэмжээг өнөөдөр /2025.10.11/ зохион байгууллаа.
Монгол Улс 3,5 сая хүн амтай, 1,3 сая нь хүүхэдтэй. Үүний 671 мянга нь охид байгаа нь нийт хүүхдийн 51,6 хувийг эзэлж байна.
Хүчирхийлэлд өртсөн нийт хүүхдийн 62 хувь нь охид бөгөөд 3 охин тутмын 1 нь цахим орчинд дарамт, доромжлол, хүчирхийлэлтэй тулгардаг. Монгол Улсад бүртгэгдэж буй нийт төрөлтийн 3,2 хувийг өсвөр насны охидын төрөлт эзэлж байна.
Иймд охидын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд охид, хөвгүүдийн жендэр, эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, тэгш оролцох, хөгжих боломжоор хангаж хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЖ, хүний эрх, нийгмийн хандлагыг өөрчлөхөд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Охид гэр бүлдээ аз жаргалтай, орчиндоо аюулгүй өсөж, насанд хүрэгчид, эцэг эхчүүд мэдрэмжтэй хандаж, хүүхэдтэйгээ найз мэт нөхөрлөж, тэднийг сонсож, зөвлөн туслах шаардлага маш их байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0