Томилгоо: Д.Сарангэрэлд монголын төр өртэй юм уу Л.Оюун-Эрдэнэ сайд аа
Хуваалцах:
img

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд болж байгаа. Тус хурлаар УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Сарангэрэл, Б.Чойжилсүрэн, Ж.Сүхбаатар, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нарыг сайдаар томилох санал оруулжээ.

 Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлд мэдээлэл өгөх үеэрээ “Удирдах зөвлөлөөс шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд одоо байгаа Засгийн газрын гишүүдээс найман сайдыг чөлөөлж, УИХ-ын гишүүн найм сайдыг томилох санал оруулсан. Мөн асуудал эрхэлсэн, яамгүй хоёр сайд томилох гээд нийт 10 сайд томилох санал ярьж байна” гэв. 

Саналаас, ЗГХЭГ-ын даргаар Д.Амарбаясгалан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Д.Сарангэрэл, Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Н.Ганбаатар, Хот хариуцсан сайдаар Ж.Сүхбаатар нарыг томилохыг дэмжсэн байна.

Дээрх томилгооноос хамгийн их анхаарал татаж буй нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдох Д.Сарангэрэл юм. Тэрбээр 1982-1985 онд Мэдээлэл, Радио, Телевизийн улсын хорооны харьяа Гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант, 1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактораар, 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албыг хашжээ. Коронавирусийн цар тахлын үед гэр бүлийн орлого нь хэд дахин өссөн тухай хэсэг шуугилдаад өнгөрсөн байдаг. Гэтэл шинэ томилгоогоор дахин сайдын суудалдаа залрах тохироогоо хийжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ, багаараа Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлж,  эдийн засгаа сэргээх амлалт чинь хаана байна вэ. Монголын төр байгаль орчин, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг бүх яамныхаа мэдлийг Д.Сарангэрэлд өгчихөөр тийм их өртэй юм уу?

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img