“Насны хишиг” авах ахмад настан нэг удаа бүртгүүлээд дахин хүсэлт гаргах шаардлагагүй
Хуваалцах:
img

Насны хишиг олгох журмын шинэчлэлд ахмад настанд чирэгдэлгүйгээр хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэх, жил бүр тогтмол хугацаанд олгох асуудлыг тусгасан.

Цагаан сарын болон Улсын баяр наадмаар 65 нас хүрч, “Насны хишиг”-ийн болзол хангасан ахмад настан нэг удаа E-Halamj.mnE-Mongolia.mn системээр хүсэлтээ гарган дансны дугаараа бүртгүүлнэ. Үүнээс хойш дахин жил бүр хүсэлт гаргах шаардлагагүй юм. 

Насны ангилал ахих, мөнгөн дүнгийн хэмжээ нэмэгдэхэд системээс өөрчлөлт хийгдэх учир иргэн өөрөө очихгүй, дахин хүсэлт шаардлагагүй. Ахмад настны бүртгэлтэй банкны харилцах дансанд насны хишгийг шилжүүлдэг. 

Харин энэ онд 65 насанд хүрсэн ахмад настан цахимаар хүсэлтээ гаргах боломжгүй бол харьяа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандана гэж ГБХНХЯ-аас мэдээллээ.

Энэ онд шинээр 1959 оны долоодугаар сарын 15-наас 1960 оны гуравдугаар сарын 03-ны хооронд төрсөн хүмүүс “Насны хишиг”-т хамрагдана.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img