ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ
Хуваалцах:
img

"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган”-ы дараагийн онцлох зочин БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн агентлагийн хуулийн хэлтсийн дарга Лее Сан Хёк байлаа.

Тэрээр өөрийн улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомж, түүний бүтцийн талаар илтгэл тавьсан. Тус улсын хувьд 2019 онд ХАБЭМ-ийн хуульдаа томоохон өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэл хүн бүхэнд ойлгомжтой байхаар бүтцийг нь өөрчилж, ажлын орчинд аюулгүй байдлыг хангах асуудлыг нарийвчлан зохицуулжээ.

Уг хуулиар аж ахуйн нэгжүүд 3 жил тутам хөдөлмөрийн нөхцөлөө хянуулах, хортой, аюултай нөхцөл байдлаас үүдэн эрсдэл бий болж буй эсэхийг хянах, ажилчиддаа тогтмол мэдээлэл хүргэх ёстойг тусгажээ. Мөн 20-оос дээш ажилтантай байгууллагууд амралтын өрөөтэй байх, ажил олгогчид ажилчдаа 2 болон жил тутам тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамруулах ёстойг зохицуулсан байна.

ХАБЭМ-ийн тухай хуулиас гадна ноцтой ослын үед оногдуулах шийтгэлийн хуулийн зохицуулалтыг мөн бий болгожээ. Өөрөөр хэлбэл, ямар ослыг ноцтой гэж үзэх, осол гарсан тохиолдолд хариуцлага хүлээх хүн нь хэн бэ гэдгийг тодорхой зохицуулжээ.

Лее Сан Хёк: Хуулийг боловсруулахаас хэрэгжүүлэх нь чухал байдаг. Хууль эрх зүйн орчин бүрдээд асуудал бүрэн шийдвэрлэгдэх боломжгүй юм. Иймд ажил олгогчдод ХАБЭМ-ийн асуудлыг дарамт гэж хүлээж авахгүй байх талаас анхаарч ажиллах нь чухал.

Солонгос улсын хувьд ажил олгогчид ХАБЭМ-ийн асуудлыг сайн дурын, нийгмийн хариуцлагын үндсэн дээр хэрэгжүүлдэг. Ингэснээрээ эдийн засгийн тогтвортой хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулдаг гэж ойлгож болно.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img