Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан:
-Хоёр сайн мэдээ дуулгая. Нэгдүгээрт, Хөгжлийн банк 500 сая долларын бондын өрөө 100 хувь барагдуулж төллөө. Өрийг өрөөр төлсөн гэх мэт дахин санхүүжилт байхгүй гэсэн үг. Нийт 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1,8 их наяд төгрөг чанаргүй зээл хэмээн үнэлэгдэж байсан. 2022.01.20-ны өдрийн байдлаар ийм байсан бол өнгөрсөн хугацаанд Засгийн газраас бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж ажилласны үрээр 1,5 их наяд төгрөгийн зээл төлүүлж, энэ хугацаанд нэг л зээл нэмж гаргаагүй. 500 сая ам.долларын бондыг 2018 онд ОУВС-ийн хөтөлбөрийн хяналтын дор өмнөх өрүүдийг төлөх зохицуулалтын дор авсан. Үүнтэй холбогдуулан манай улсын авсан олон зээлийг хэний Засгийн газар авч, хэний Засгийн газар төлж байгааг танилцуулья.
-2014 онд татсан БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл 135 сая ам.доллар,
-2014 татсан Кредит Свисс банкны хамтарсан зээлийн үлдэгдэл 205 сая ам.доллар,
-2016 онд татсан АНУ-ын Санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл 56,3 сая ам.доллар,
-Бусад богино хугацаат эх үүсвэрийн үлдэгдэл 103 сая ам.доллар,
Гадаад зээл төлбөрөө төлж барагдуулах нь нэг талаас олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг дээшлүүлэх, зээлжих зэрэглэлээ хэвээр авч үлдэх эерэг нөлөөтэй. Энэ удаад Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бонд төлсөн нь цаашид тус банк хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоо үүслээ гэсэн үг.
Хоёрдугаарт, Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Ерөнхий сайдад хандаж Ирээдүйн өв сангийн талаар хэлэлцүүлэг болсон. Ирээдүйн өв сангийн хууль 2017 онд батлагдаж, 2019 он хүртэл нэг их наяд төгрөгийн зээл төлж барагдуулаад, түүнээс хойш 2,8 их наяд төгрөгийн хуримтлалтай болжээ. 2024 онд 4,5 их наяд болохоор байна. Сангийн хөрөнгийг 2023 он хүртэл хуримтлуулах бөгөөд 2025.01.01-ээс тусгаарлах үүрэгтэй байгаа. Төрийн сангийн үлдэгдэл 4,3 их наяд болох төлөвтэй байна. Иймд сангийн хөрөнгийг тусгаарлах хугацааг наашлуулж 2024.01.01-ээс мөрдөхөөр шийдлээ. Одоо хууль санаачилж, Засгийн газар УИХ-д яаралтай горимоор өргөн барина.
Монгол Улсын Валютын нөөцийг найдвартай хадгалах гурван зарчим бий. Үүнд, найдвартай хадгалах, хөрвөх чадвартай, өгөөж хайж болно гэсэн зарчмуудтай. Энэ өв сангийн хөрөнгийг маш найдвартай түгжиж өгөх хэрэгтэй.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0