Улсын хэмжээнд 262 амьгүй төрөлт бүртгэгджээ
Хуваалцах:
2024 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 262 амьгүй төрөлт бүртгэгджээ.
Тодруулбал, нэгдүгээр сард 24, хоёрдугаар сард 21, гуравдугаар сард 34, дөрөвдүгээр сард 23, тавдугаар сард 29, зургаадугаар сард 21, долоодугаар сард 24, наймдугаар сард 23, есдүгээр сард 24, аравдугаар сард 20, арваннэгдүгээр сард 19 бүртгэгджээ. Үүнээс харахад гуравдугаар сард амьгүй төрөлтийн тоо хамгийн их байна.
Бүс нутгаар авч үзвэл 11 сарын хугацаанд баруун бүсэд хамгийн их буюу нийт 37, хангайн бүсэд 35, төвийн бүсэд 22, зүүн бүсэд 14 амьгүй төрөлт бүртгэгджээ.
Харин Улаанбаатар хотод нийт 169 амьгүй төрөлт бүртгэгдсэн аж.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0