БОАЖЯ: Дэлхийн банктай аялал жуулчлал, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллана
Хуваалцах:
img

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ сайдаар томилогдсоноос хойш 30 хоногийн хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа. Тэрбээр салбарын суурь асуудлуудыг шийдвэрлэхээр томоохон уулзалт, зөвлөгөөн, судалгаа шинжилгээний ажлуудыг эхлүүлсэн байна. Тодруулбал,

  • "Таван толгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт ажиллажээ.
  • Гэр хорооллын айлуудын байшин сууцыг инженерийн дэд бүтцэд холбох шийдлийг хэлэлцсэн байна.
  • БОАЖЯ-с олгодог 22 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулах ажлыг эхэлүүлсэн.
  • Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т. Бадралтай цахим уулзалт хийсэн.
  • Байгаль хамгаалагчдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг дахин хийхээр болов. 
  • "Аялал жуулчлалын чиглэлээр" БОАЖ-ын сайдын дэргэд аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөл байгуулагдав. 
  • "Шинэ сэргэлтийн бодлого- аялал жуулчлал" хэлэлцүүлэг зохион байгуулав.
  • Дэлхийн банктай уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлал,байгаль орчины чиглэлээр хамтран ажиллахаар болов. 
  • Шинэ технологи инноваци хүрээнд 
  • Мөн дотоод ажлын хүрээнд ЗГХЭГ,ТАЗ-ийн хамтарсан ажлын хэсэг БОАЖЯ-нд ажиллав.
  • Сав газрын болон хамгаалалтын захиргаанд,ойн ангиудад авто машин гардуулав.
  • БОАЖЯ-ын сайд Б.Бат-эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нар тогтвортой аялалт жуулчлалыг хөгжүүлэх төслийн танилцуулга, хэрэгжилтийн явцтай танилцав. 
  • "PLANETGOLD" төслийн удирдах хорооны хурал боллоо. 
  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлуудыг хэлэлцлээ. 
  • Агаарын бохирдлыг бууруулах 30 орчим технологийг танилцууллаа.
  • "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж,болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь" төсөл гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img