Капитал банкны 86 ширхэг үл хөдлөх хөрөнгийг НДС-ийн өр төлбөрт авахаар болжээ
Хуваалцах:
img

Капитал банкны эрх хүлээн авагчийн хөрөнгийг шилжүүлж авах, дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг холбогдох санд төвлөрүүлэхээр болсон. Өчигдөр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж “Капитал Банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт эд хөрөнгө суутган авах тухай асуудлыг хэлэлцжээ.

Тодруулбал, өр төлбөрт тооцож авах боломжтой хөрөнгийг танилцуулж, тэдгээрээс нийт 25 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 86 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт суутгаж авахыг зөвшөөрч, баталсан тухай ХНХ-ын сайд мэдэгдсэн байна. Ингэснээр Нийгмийн даатгалын санд Капитал банкны эрх хүлээн авагчаас авах 49 тэрбум төгрөгийн авлага үлдэж байгаа аж. Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг Капитал банканд байршиж байсан бөгөөд үүнээс 7.7 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын санд шилжүүлсэн бол 22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг мөн авч 74 тэрбум төгрөгийн авлага үлдсэн байжээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img