Үйл явдал: "Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт хурал болно
Хуваалцах:
img

Шангри-Ла зочид буудалд

09:00 цагт “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийг сэргээх зорилтын хүрээнд эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг урьдчилан судлах “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” хурал болно.

Blue Sky зочид буудалд

09:00 цагт “КОВИД-19”: Мэдэх эрх, сэтгүүлчийн ёс зүй" форум болно.

ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд

10:00 цагт “Монгол Улс, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жил”-д зориулсан “Монгол-Японы стратегийн түншлэлийг бизнес, эдийн засгийн талбарт өргөжүүлэн бэхжүүлэх нь” сэдэвт симпозиум болно.

Тус үйл явдалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши, УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн гишүүд нээлтэд оролцоно. Симпозиум: 1. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр (EPA)-ийн хэрэгжилт, 2. Монгол Улс дахь Японы хөрөнгө оруулалт ба бизнесийн хамтын ажиллагааны төлөв сэдвийн хүрээнд хоёр улсын холбогдох албаныхан, эрдэмтэн судлаачид, бизнесийн төлөөллүүд оролцож илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Корпорейт Конвеншн Центрт

10:00 цагт “Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулан, тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргая” зөвлөгөөн болно.

Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлын гадна талбайд

10:30 цагт Иргэд Баянгол дүүргийн Татварын албаны дарга Ү.Амартүвшинг эсэргүүцэж, шударга шүүхийг шаардаж жагсаал зохион байгуулна.

МоАХ-ны байранд

11:00 цагт Монголын Ардчилсан холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Шонхор Тауэрт

11:00 цагт Ардчилсан намаас удирдлагууд Хөгжлийн банкны луйвар, АН-ын ээлжит бус Их Хурал зарлан хуралдуулах тухай, АН-ын шүүхийн маргаантай асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдсэн талаар намын удирдлагууд мэдээлэл өгнө.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img