Н.Номтойбаяр: Монголын сэхээтнүүд хулчгар байна
Хуваалцах:
img

ОХУ-аас Монголд суугаа Элчин сайдын яамнаас өчигдөр мэдэгдэл гаргасан нь иргэдийг талцуулав. Монголын Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд гэж онцлон гаргасан мэдэгдлийн хариуд ОХУ-ын Элчин сайдын яаманд ноот бичиг хүргүүлсэн гэдгийг мэдээлсэн юм.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр жиргэхдээ "Украин эрх ашгийнхаа төлөө хүчирхэгийн эсрэг хэрхэн байлдан тэмцэж байгааг бид тусгал болгон өөрсдийнхөө арчаагүй талаа харъя. Цөөхөн хэдий ч Монголын сэхээтнүүд хулчгар байж, үг, үзэл бодлоо дотогш залгиад л байвал харийнхан дээрэлхэж, харанхуй мояагаар нь Монголыг хорлоод л байна" гэжээ.

Харин АН-аас мэдэгдэл гаргахдаа "Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас нийгмийн сүлжээн дэх албан ёсны хуудсаараа мэдэгдэл гаргасан. Тодруулбал, “Посольство Россий в Монголий” хуудсанд 2022 оны гуравдугаар сарын 24-нд “Монголын Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд” нэртэй бүдүүлэг, дипломат ёсонд үл нийцэх, Веннийн конвенцыг зөрчсөн мэдэгдэл гаргасанд АН болон намын нийт гишүүд гайхан цочирдлоо.

Веннийн конвенцод нэгдсэн улсууд бие биенийхээ бүрэн тэгш эрхийг хүлээн зөвшөөрч, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, үндэстнүүдийн хооронд найрсаг харилцаа хөгжүүлэхийн төлөө байх зарчимтай. Энэ зарчмыг Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-нд сануулж, өөрсдийн бүдүүлэг үйлдэлдээ АН-ын нийт гишүүдээс уучлалт гуйж, албан ёсны тайлбар хийхийг шаардаж байна гэж онцолсон.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img