ЭЕШ: Монгол хэл, бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 2-нд явагдана
Хуваалцах:
img

Монгол хэл, бичгийн шалгалт 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатарын цагаар 10:00-11:40 цагт зохион байгуулагдана. Шалгалт хөдөө орон нутагт 24, нийслэлд 25, улсын хэмжээнд нийт 49 шалгалтын төв дээр болох юм. Эдгээрт ажиллах комиссын гишүүдэд Боловсролын үнэлгээний төвөөс ажлын чиглэл танилцуулах, удирдлага арга зүйгээр хангах, чадавхжуулах сургалтыг өчигдөр зохион байгуулжээ.

Сургалтад хөдөө орон нутагт ажиллах 48, нийслэл, дүүргүүдэд ажиллах 75 багш, мэргэжилтэн, арга зүйчид хамрагдлаа. Шалгуулагчид eec.mn сайтын "Шалгуулагчийн булан"-д бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч шалгалт өгөх төв, заал, суудлын хуваариа хэвлэн авч болох юм. Монгол хэл, бичгийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго 400 онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орно. Дахин шалгалтад тэнцээгүй бол Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох боломжгүй юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img