Дарханы замын дараа попрох сэдэв тань юу вэ эрхэм гишүүн ээ
Хуваалцах:
img

Өчигдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 30-нд Монгол ардын намын нэр бүхий есөн гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулахыг үүрэг болгосон гэж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. 

Түүнчлэн тэднийг өөрийн санаачлагаар дөрөвдүгээр сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон. Хэрвээ дөрөвдүгээр сарын 10-ны дотор хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлэх арга хэмжээ авна. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасна хэмээсэн юм.  Харин өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны өмнө УИХ-ын гишүүн Г.Дамдинням хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд дээрх асуудлаар байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн болохоор "иргэн" биш болчихдог юм уу  эрхэм Г.Дамдинням гишүүн ээ!!!

 Тэрбээр "Монгол ардын нам гэмт хэрэгт холбогдсонг тогтоодог газар юм уу. Шалгуулах юм юу ч байхгүй тул би яах уу. Би иргэн Г.Дамдинням байх үедээ тэр компанийн хоёр хувийг захирал нь болох гээд өөрийн нэр дээр шилжүүлсэн. УИХ-ын гишүүн болох үедээ буцаагаад өгчихсөн.

Одоо үйлчилж байгаа хуулиар бол би ямар ч буруугүй. Миний хуулийн зөвлөх холбогдох бичгийг боловсруулж байгаа. Өнөөдөр юм уу маргааш очиж шалгуулах байх" хэмээн тохуутай инээмсэглэн хэлэв. Өөрөөр хэлбэл таны хувьд УИХ-д суучихаар  "иргэн"  биш болчихдог юм уу эрхэм Г.Дамдинням гишүүн ээ!!! Гэм буруутай эсэхийг хууль, хяналтын байгууллага тогтооно. Гэвч та УИХ, МАН-ын гишүүн ч аль нь ч өөрийн биеэр очиж  шалгуулах иргэний үүрэгтэй юм шүү. 

Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын барилгын ажил эхэлж түүний попролтын сэдэв "сэрэв" бололтой

Үүний дараа УИХ-ын чуулганы хуралдаанд өөрийн попролтын мөнхийн сэдэв болох "Дарханы зам"  юу болсон бэ, тодорхой тайлбар өг гэж салбарын сайд руу "боргов". Тэрбээр Дарханы замыг шалгалаа, үүрэг чиглэл өгч байна хэмээн цахим сүлжээнд постолж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр "Приүсээ унаад явж байгаа жолооч нар минь хэцүүдэж байна" хэмээн гуниг дүүрэн харцтай ярилцлага өгч зогсдог. Дархан-Улаанбаатар чиглэлийн замын ажлыг эхлүүлсэн цагаас  хойш салбарын яам, хариуцсан газар нь долоо хоног тутам ажлын явцыг шалгаж, хяналт тавин, үүрэг өгдөг.  Мэргэжлийн хүмүүс нь үүрэг, чиглэл өгөөд байхад ганц түүний  зөвлөгөөгөөр чанартай зам барина гэвэл мянгуужингийн үлгэр.  Салбарын сайд, автозамын газрын дарга гээд холбоотой удирдлага, мэргэжилтнүүд нь барилгын ажлын явц, тайлангаа Эдийн засгийн байнгын хорооны хурал, Засгийн газрын хуралдаан гээд боломжит бүхий л хуралд тайлбарлаж харагддаг. Мөн өөртэй нь ч тусгайлан хурал зохион байгуулан ажлаа тайлагнадаг юм билээ.   Гэтэл мань эр  “Миний хувьд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, хяналт тавьж буй болон гүйцэтгэгч компаниудтай байнга уулзаж бэлт­гэл ажлын графикийг нь гаргуулаад долоо хоног тутмын гүйцэтгэлийн төлөвлөгөө, хэрэгжилтийг хянаад шахаад явж байна. Энэ онд багтаан ашиглалтад өгүүлэхийг зорин шахаж ажиллаж байна” хэмээн хэвлэлээр нэг бүлтэрч явсан үе бий. Ид шидийн шившлэгээр л биш бол замын барилгын ажлыг үтэр түргэн ганцхан онд багтаан дуусгана ч гэж юу байхав.  Асуултынх нь хариуд Л.Халтар сайд “Уучлаарай Г.Дамдинням гишүүн ээ, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын хөдөлгөөнийг аравдугаар сард нээнэ хэмээн салбар яам мэдэгдсэн. Харин автозамын барилгын ажил 2-р сард тэсэгээ хийж шороо зөөснөөр эхэлсэн" гэж хэлэв. Гишүүн Дамдиннямын попролтын сэдэв ийнхүү "сэрэв" бололтой. 

Дараагийн попрох сэдэв нь  юу вэ

Тэрбээр бүх нийтийн хөл хорионы үед чуулганы хуралдаан дээр яаран сандруу ирэхдээ “Би УИХ-ын гишүүн хүн, намайг ард түмэн мэднэ. Төрийн ордонд яаралтай хуралтай байхад замын цагдаа саатуулж, 30 минут зогсоолоо. Цагдаа нарын зан харил­цаанд анхаарах хэрэгтэй. Арга хэмжээ авч өг” хэмээн хов хүргэн, гомдолсон нь олон нийтийн дургүйцлийг хүргэж "олны доог" болохын зэрэгцээ  сая ард түмэн гадарлахтайгаа болсон. Дарханыхан сонгосон гишүүнээсээ ичдэг л байх даа.

Харин одоо түүний попролтын дараагийн сэдэв юу байх бол. Хүлээж л байя даа. 

Нийт сэтгэгдэл 3

  • Зочин
    2 жил

    Дамдиннямаа хөгжлийн банкны 33 тэрбумаа эхлээд төлчихвөл чамд итгэе

  • Зочин
    2 жил

    Энэ ёстой шог гараа

  • зочин
    2 жил

    Поп гар өрөө төл

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img