Зүүнбаян өртөөг өргөтгөнө
Хуваалцах:
img

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын ерөнхий инженер С.П.Старцев тэргүүтэй  Ажлын хэсэг Сайншанд, Зүүнбаян өртөөний өргөтгөл, Сайншанд  зангилааг хөгжүүлэх асуудлаар  энэ оны гуравдугаар сарын 30-нд Дорноговьд ажиллажээ.

Ажлын хэсгийнхнийг аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг даргын орлогч Г.Март болон холбогдох албаны хүмүүс хүлээн авч уулзан харилцан санал солилцсон байна. Монгол Улсын төмөр замын талаар баримтлах бодлогод тусгаса зорилтын дагуу  томоохон хэмжээний ордуудыг холбох дэд бүтцийн сүлжээ байгуулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Сайншанд өртөө”-ний замын хөгжлийг зангилаа өртөө хэлбэрээр өргөтгөж хөгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Зүүнбаян өртөөг өргөтгөх төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар “УБТЗ” ХНН-ийн ажлын хэсгийнхэн танилцуулсан бол уг асуудлыг шийдвэрлэхэд ажлын хэсгүүд хамтарч ажиллахаар болов. Өртөөг өргөтгөснөөр 2030 он гэхэд Сайншанд, Зүүнбаян өртөөгөөр дамжин тээвэрлэх ачаа эргэлт 34-40  сая тонн хүртэл  нэмэгдэх төлөвтэй байгааг гэж орон нутгаас мэдээллээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img