Орон сууцны зээлийг хойшлуулах хүсэлт авч байна
Хуваалцах:
img

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт сунгагдсантай холбогдуулан 2022 оны зургаадугаар сарын 30-ний өдрийг хүртэл төлбөр хойшлуулах хүсэлтийг Нийслэлийн Орон Сууцны Корпораци байгууллагын зүгээс авч 700 орчим хүний хүсэлтийг шийдвэрлэн төлбөрийг хойшлуулаад байна. Энэхүү хойшлуулалтын хугацаанд төлбөр хойшлуулах хүсэлт гаргаагүй үлдсэн 440 иргэдийн төлбөр хойшлуулалтыг 2022 оныг дуустал хойшлуулах нэмэлт хүсэлтийг авч байна.
Иймд та зээлийн эргэн төлөлтөө 2022 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хойшлуулах бол 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ний өдрийн дотор https://rb.gy/f2ogcm  форумын линкээр орж бөглөх юм.

Хүсэлт гаргахдаа:

  • Төлбөр хойшлуулах хүсэлт гаргах өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй байх
  • Энэ хугацаанд төлбөр хойшлуулах хүсэлт гаргаагүй бол зээлийн эргэн төлөлтөө хуваарийн дагуу төлөх
  • Хойшлуулалтад хамрагдах хугацаа 2022 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны арванхоёр дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зургаан сарын төлбөрийг хойшлуулах ба 2022 оны IV, V, VI дугаар сарын төлбөрийг хуваарийн дагуу төлнө
  • Төлбөр хойшлолтод орон сууц болон амь насны даатгал хойшлогдохгүй.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img