Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Э.Бат-Үүл, А.Гантулга нарыг батлан даалтад гаргахаар болсон. Үүнтэй холбогдуулан шүүх танхимын гадна АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл өглөө. Тэрбээр "Хэргийг манай бүлэг анхааралтай ажиглаж байлаа. Шүүхээр тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй. Иймд хэргийг анхан шатанд шилжүүлж, эхнээс нь шалгахаар боллоо. Ардчилсан монгол оронд хэн нэгэнд хэрэг тохох явдал байж болохгүй. Дөрөвдүгээр сарын 7-нд АН байгуулагдсаны 32 жилийн ой болно. Тиймээс АН-ын анхны дарга Э.Бат-Үүлийг суллаж, үнэн мөнийг тогтоох боломж гарч байна. Эцсийн шийдвэр гараагүй байхад янз бүрийн зүйл хэлж болохгүй байх" гэлээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0