Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Н.Алтанхуягаас уучлалт гуйв
Хуваалцах:
img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 25 дугаар суваг телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлэгт оролцсон. Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас уучлалт гуйв. Тодруулбал, өмнө нь тус нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа намайг огцруулаад өгөөч гэж миний өрөөнд орж ирж байсан" хэмээн хэлсэн байдаг. Уг асуудлаараа шүүхэд дуудагдаж, шүүхээс түүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нэр хүндэд халдсан гэж үзсэн байна.Тиймээс нэвтрүүлгээр дамжуулан уучлалт гуйжээ.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img