Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цементийн үйлдвэр”, "Эрдэнэт медипас эмнэлэг” гээд өмнө нь хууль бус, үнэ төлбөргүйгээр хулгайлагдсан асуудлыг ахнаас нь хөндөн тавьж оролцож, Засгийн газраар шийдүүлэх хэмжээнд хүртэл асуудал ярьсан. Мөн сүүлийн сар гаруйн хугацаанд ипотекийн корпорацитай холбоотой мэдээ, мэдээлэл, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт иргэдээс гомдол ирж байгаа учраас материалыг нь татаж авч үзсэн. Үнэхээр хууль зөрчсөн, иргэдэд хохирол учруулсан асуудал байсан учраас иргэдийн эрх ашгийн төлөө асуудлыг нь тавьж байгаа. Үүнээс үүдэн янз бүрийн гүтгэлгүүд гарч байна.
Би Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа нэг ч ах, дүүдээ ямар ч газар олгоогүй. Эдгээр гүтгэлгийг удаан хугацаанд харсан, ажигласан, хүлээцтэй байсан. Одоо бол хуулийн байгууллагад хандаж, үнэнийг нь тогтоож өгч, буруутай этгээдэд нь хуулийн хариуцлага тооцож өгөх хэрэгтэйг шаардана. Юм бүхэн хэмжээ хязгаартай байх ёстой. С.Амарсайханыг их мөнгө идсэн болгож харагдуулахын тулд хэдэн зуун саяар нь их мөнгө цацаж байгаа. Түүнээс айж ухарч няцах, буцах асуудал байхгүй" гэв.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0