Манай улсын найман иргэн энэ сарын 3 /2022.06.03/-ны өдөр Вьетнамын Хоан Кием дүүргийн Ли Куок Су гудамжинд байрлах ресторанаар үйлчлүүлж байсан Швед хосын хэтэвчийг хулгайлж, кредит картаар нь 45 мянган ам.долларын гүйлгээ хийсэн талаарх мэдээлэл тус улсын хэвлэлүүдээр цацагдсан.
Тэгвэл тус хэрэгт холбогдсон долоон монгол иргэнд Вьетнамын хуулиар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэдний нэгд нь Эрүүгийн хуулийн 323 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "гэмт хэрэг үйлдэж, бусдын олж авсан эд хөрөнгийг ашигласан" (тус иргэн нь хулгайн хэрэгт оролцоогүй, харин кредит картаар гүйлгээ хийжээ), бусдад нь 173 дугаар зүйлд заасан “эд хөрөнгө хулгайлсан” гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн байна.
Мөн урьдчилсан шалгалтаар нийт 45 мянган долларын гүйлгээг хулгайлж авсан картаараа хийсэн нь тогтоогдоод байсан бол мөрдөн байцаалтын явцад 51.800 доллар авсан нь илэрсэн байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлэн шалгаж байгаа талаар Вьетнамын хэвлэлүүд мэдээлжээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын иргэд гадаадын орнуудад халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдээд байна. Энэ оны зургадугаар сарын байдлаар хулгайн хэргээр Монгол Улсын 19 иргэн хилийн чанадад ял эдэлж байгаа аж.
Тодруулбал,
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0