Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдийг ФАЙЗЕР вакцинд хамруулна
Хуваалцах:
img

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаас яг одоо үргэлжилж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэх юм. 

Одоогоор 4 асуудлаар шийдвэр гаргалаа. 

-Вакцинжуулалттай холбоотойгоор хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд ФАЙЗЕР вакциныг хамруулна. Мөн тодорхой эмчийн заалттай иргэдийг ФАЙЗЕР вакцинд хамруулах чиглэлийг ЭМЯ-нд Ерөнхий сайдаас өгчээ. /Улсын хэмжээнд 53 мянга орчим жирэмсэн эмэгтэйчүүд байна/

Өнөөдрийн байдлаар хөхүүл эмэгтэйчүүд вероселл вакцинд хамрагдаж байна. Хамрагдаж амжаагүй хөхүүл эхчүүд файзер вакцинд хамрагдаж болох аж. 

-Монгол Улс хилээ 06-р сарын 01-нд нээнэ. Монгол Улсын иргэн эх орондоо ирэхээр бол заавал вакцинд хамрагдах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл эх орондоо ирээд вакцинд хамрагдаж болно. 

-Иргэдийг орон сууцжуулахыг дэмжих тусгайлсан төрийн бодлогыг хуулийн төсөл, тогтоол журмаар явах уу гэдэг ажлын хэсгийг байгуулж Засгийн газрын хуралдаан танилцуулах чиглэл Ерөнхий сайд өгчээ. 

Дэлхийн зах зээл дээр барилгын материалын үнэ өссөн. Үүнтэй холбоотойгоор үнэ тогтворжуулах, худалдан авалтад шахалт үзүүлэх байх ажлын хэсгийг Сангийн сайд ахлаж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм. 

-Олимп болон параолимпод эрх авсан тамирчдад мөнгөн урамшуулал олгох, цалинг нь нэмэх асуудлыг шийдвэрлэлээ.

Олимпийн эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгний нэг удаагийн мөнгөн урамшуулал, Үндэсний шигшээ багийн цалинг 2021 оны 06-р сарын 01-ны өдрөөс 2021 оны 09-р сарын 30 өдрийг хүртэл сард 1.5 сая төгрөг болгож, цаашид тамирчины цалинг 1.2 сая төгрөг болгох дасгалжуулагчийн цалинг 1.5 сая төгрөг хүртэл нэмэхээр болсон байна.

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img