Шатахууны үнийн асуудлаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал мэдээлэл хийлээ.
УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал: "2022 оны наймдугаар сарын шатахууны үнэ ирсэн. Дэлхийн зах зээлд түүхий газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор Монгол Улсдад дизель түлш, АИ95 литр тутамдаа 300 төгрөгөөр буурч, энэ амралтын өдрүүдээр өөрчлөгдсөн. Дэлхийн зах зээлд сүүлийн 2 жилийн хугацаанд газрын тосны үнэ сар болгон өсөж байсан бол эдийн засгийн өсөлтийн удаашралтай холбоотойгоор, Хятадын эдийн засгийн өсөлт саарснаас болж газрын тосны үнэ сүүлийн сард буурсан.
Түүхэн үедээ 135 ам.долларын үнэ хүрч байсан бол өчигдрийн байдлаар нэг баррель газрын тос 96 доллар болж буурсан байна. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурахад шатахууны үнэ буурч байна. АИ92 бензиний хувьд Роснефть компанитай хийсэн хэлцлийн үр дүнд 1 тонныг 835 доллараар авах хэлцэл амжилттай хийсэн. Үүний хүрээнд 2390 төгрөгийн үнэ өөрчлөгдөөгүй. Үүний хүрээнд энэ үнэ тогтвортой байна. Газрын тосны үнэ 100 доллараас доогуур хэлбэлзэж байгаа бөгөөд есдүгээр сард ч энэ үнээсээ буурах болов уу гэсэн хүлээлттэй байна" гэлээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0