Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажил, үйлсээрээ хүндлэгдсэн иргэддээ төрийн өндөр дээд одон медаль гардууллаа. Тэдний дунд МУСТ ажилтан олон сайхан дүрээрээ үзэгчдийнхээ зүрх сэтгэлд хүрч чадсан жүжигчин Б.Даваажавыг Алтангадас одонгоор шагналаа. Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын болон Гавьяат цол, одон, медаль хүртээсэн юм.
Жүжигчин Б.Даваажав: "Аавынхаа дээлний энгэрт Алтангадас одон гялалзууллаа. Тэнгэртээ Алтангадас одтой, Энгэртээ Алтангадас одонтой боллоо" гэсэн байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0