Улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангана
Хуваалцах:
img

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.


Төрийн хяналтын хуулийн хүрээнд Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг нэгтгэх шийдвэр гаргажээ. Мөн Эрчим хүчний хөгжлийн төвийг Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвтэй нэгтгэлээ. Өөрөөр хэлбэл, Төрийн хяналтын хуулийг хүрээнд үйл ажиллагаа нь давхацсан төрийн болон орон нутгийн байгууллагыг татан буулгаж, зохион байгуулалтыг өөрчилж байна.

ХХААХҮ-ийн сайд З.МЭНДСАЙХАН:

Энэ оны ургацын урьдчилсан балансыг танилцууллаа. Нийт 470.3 мянган тонн үр тариа үүнээс 441.4 мянган тонн улаан буудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн тэжээлийн ургамал хурааж авах төлөв гарсан. Иргэд, аж ахуйн нэгж дараа оны тариалалтад зориулж өөрсдийн хэрэгцээнд  49 мянган тонн улаан буудайн үр нөөцлөхөөр үрийн зориулалтаар 10.3 мянган тонн, тэжээлд 36 мянган тонн, спиртийн үйлдвэрт 11 мянган тонныг зарцуулах санал ирсэн. Гурил үйлдвэрлэлд 34.7 мянган тонн буудай нийлүүлэх төлөвтэй байна. Ургацын урьдчилсан балансаар харахад энэ жил улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангана. Засгийн газраас өнгөрсөн хаврын тариалалтын үед авч буй арга хэмжээгээр хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд анх удаа 54 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй хөнгөлөлттэй зээлийг олгосон. Мөн 10 нэр төрлийн хүнсний ногоог урамшуулалтай болгосон.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img