УИХ-ын ээлжит бус чуулганыг 31-н хүртэл сунгалаа
Хуваалцах:
img

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 26-ны өдөр буюу өнөөдрийг дуустал хуралдах захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргаад байсан. Тэгвэл уг захирамжаа энэ сарын 31-ний өдөр хүртэл буюу ирэх долоо хоногийн лхагва гаригт дусахаар болгож сунгажээ.

УИХ-аас Үндсэн хуулийн 39-1-т хамаарах заалтыг засч, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулсан хэдий ч эдүгээ Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулах замаар сайд нараа шинэчлэн томилох ажил энэ хугацаанд амжаагүй байгаа юм. Тиймээс ээлжит бус чуулганыг сунгаж, уг процессуудыг өрнүүлэхээр байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img