Ерөнхий сайд Ардчилсан намаас хоёр сайд сонгож магадгүй
Хуваалцах:
img

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, оруулалт оруулах төслөө өнөөдөр өргөн барьж, шинэ бүрэлдэхүүнд багтах сайд нар эхнээсээ тодрох бололтой.  Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөл 8:00 цагаас хуралдах бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулна.

Таамаглалаар Засгийн газрын одоогийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа сайд нараасаа 50 хувийг нь авч үлдэх, АН-аас хоёр сайд сонгох хувилбарыг намынхаа Удирдах зөвлөлд танилцуулах бололтой. Авч үлдэх сайд нарт давхар дээлтэй Х.Нямбаатар, Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар бат багтсан бол дан дээлтэйгээс Б.Бат-Эрдэнэ, Б.Батцэцэг, Н.Тавинбэх, Г.Сайханбаяр, Ч.Номин нарыг үлдээх магадлал хамгийн өндөр.

Харин үлдсэн бүрэлдэхүүнээ УИХ-аас сонгох бөгөөд Н.Учрал, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар сайдын дээл давхарлах нь тодорхой болжээ. Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Тэргүүн шадар сайдад, бүлгийн дарга, Д.Тогтохсүрэнг ЗГХЭГ-ын даргад нэр дэвшүүлэх мэдээлэл байгаа юм. Гэхдээ Ерөнхий сайдын танилцуулах Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг МАН-ын Удирдах зөвлөл хэрхэн хүлээж авахыг таашгүй, эцсийн улс төрийн шийдвэр МАН-ын УЗ-өөс гарна.  МАН-ын Удирдах зөвлөл хуралдсаны дараа Ерөнхий сайд холбогдох хуулиудыг өргөн барьж, УИХ дахь бүлгүүд, байнгын хороод хуралдах юм байна. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img