​Ерөнхий сайд шинээр томилох 10 сайдаа танилцууллаа
Хуваалцах:
img

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулж, улс төрийн дэмжлэгээ авлаа. Тэрээр хуучин бүтэц дээрээ хоёр сайд нэмжээ. Шинээр 10 хүнийг сайдад нэр дэвшүүлж, үлдсэн сайд нараа хуучин бүрэлдэхүүнээр нь үлдээх хувилбарыг танилцуулж, дэмжигдсэн байна. 

Шинээр томилох сайд нар:

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд сайдаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан,

-Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал

-Эдийн засаг, хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,

-Спорт хариуцсан шадар сайдаар нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,

-Хот хариуцсан шадар сайдаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар,

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,

-Зам, тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт,

-Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн,

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарыг томилохоор шийдвэрлэжээ. 

Ингэснээр дараах "дан дээл"-тэй сайд нар танхимдаа үлдэв 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ,

-Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр,

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,

-Барилга, хот байгуулалтын Б.Мөнхбаатар,

-Соёлын сайд Ч.Номин,

-Эрүүл мэндийн сайд С.Энхболд.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img