Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр А.Ариунзаяаг томилно
Хуваалцах:
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилохоор болжээ.
Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХНХ-ийн сайд асан А.Ариунзаяад ахлах зөвлөхөөр ажиллах санал тавьсан тавьж, тэрээр саналыг хүлээн авсан аж. Одоо хуралдаж буй Засгийн газрын ээлжит хуралдаанаар томилгоог эцэслэх юм байна. Ахлах зөвлөх нь Ерөнхий сайдын ажлын албыг удирддаг юм.
Өмнөх ахлах зөвлөх Э.Болормаа Ховд аймгийн Засаг даргаар сонгогдсон билээ. Тэрээр Засгийн газрын хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарч ажилладаг байсан. Тэгвэл одоо энэхүү үүрэг А.Ариунзаяад очиж байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0