Д.Амарбаясгалан: Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан Ажлын хэсэг дүгнэлт хийхээр боллоо
Хуваалцах:
img

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Засгийн газрын хурлаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

 Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн талаар хэлэлцэж, хэрэгжилттэй танилцсан. Уг хуулийн төслийн хүрээнд 2022 оны төсвийн жилдээ 5.8 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарсан. Урьдчилсан дүнгээр агентлагуудын тэргүүн дэд, орлогч дарга, зөвлөхүүдийн тоог бууруулан ажиллах заалтын хүрээнд 159 албан тушаалтныг чөлөөлж, энэ төсвийн жилдээ 1.4 тэрбум төгрөг хэмнэхээр болсон. Мөн сайдаас доош түвшний албан тушаалтны автомашины хэрэглээг хязгаарлаж, төсөв ерөнхийлөн захирагчдын эзэмшилд байсан 587 автомашиныг битүүмжилж, Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн. Үүний дүнд энэ оны төсвөөс гарах байсан урсгал зардлаас 268.4 сая төгрөгийг хэмнэсэн.

Төрийн хэмнэлтийн тухай хууль орон тоог цөөлж, автомашиныг хязгаарлахаас гадна төрийн албаны ёс зүйг эрхэмлэх, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх, хэрхэн зарцуулах зэрэг бусад заалтын явцын түвшин хангалттай бус гэж Засгийн газраас үзсэн. Тиймээс ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж, ойрын хугацаанд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд дүгнэлт хийхээр боллоо” гэсэн юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img