2 жил
Монгол Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалыг Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гаргажээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
- Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан "Арьс өнгө, нийгмийн гарал угсаа зэргээр ялгаварлан гадуурхахгүй байх" үүргийг биелүүлэх ёстой. Гэвч өчигдөр Орос 3 дугаар сургуулийн Ж.Соронзон захирлын хийсэн мэдэгдэл нь Монгол Улсын Засгийн газрын зарчимтай нийцэхгүй байгааг харлаа. Тиймээс БШУ-ны сайд Л.Энх-Амгалан түүнийг ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тушаал нь надад өнөөдөр ирлээ.
Ажлаас чөлөөлж байгаа шалтгаан нь 21-р зуунд ялгаварлан гадуурхалтыг халах ёстой байтал түүний эсрэг үйл ажиллагаа явуулж, ярьж буйтай холбоотой юм. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нь тус сургуулийн ТУЗ-ийн гишүүний албыг хашиж байгаа тул иргэдийг төлөөлсөн шийдвэр гэж хэлж болно. Мөн Монгол улсын нутаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа, монгол хүүхдүүд сурдаг сургууль учир Оросын тал ч шийдвэрийг ойлгоно гэж бодож байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0