Хүүхдийн паркын 10 га газрыг нийслэлийн мэдэлд авахаар болжээ
Хуваалцах:
img

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдөр дараах асуудлаар хуралдаж байна. Хүүхдийн паркийн 10.2 га газрыг нийслэлийн мэдэлд авч, ногоон байгууламжийн тохижилт, УБ хотод 108 чиглэлд явдаг 953 автобусны машинт цагийн зардлыг өсгөж олгох талаар, өвөлжилтийн бэлтгэл ажил, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явц, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал,

  • Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга 
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын тухай мэдээлэл, танилцуулга
  • Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дүүргүүдэд өвөлжилт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр танилцсан ажил, зарим удаашралтай ажлын чиглэлээр цаашид авах арга хэмжээний тухай
  • Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай
  • Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам шинэчлэн батлах тухай
  • Машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай
  • Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай
  • Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай болон бусад асуудал хэлэлцэж байна

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img