Гаалийн ажилтан мансууруулах бодис хэрэглэжээ
Хуваалцах:
Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засагтай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 07-ны шөнө нэр бүхий хоёр шөнийн цэнгээний газарт шалгалтын ажиллагаа явуулжээ. Шөнийн цэнгээний газар үйлчлүүлж байсан иргэд болон ажилчдаас шинжилгээ авахад хоёр хүнээс мансууруулах бодис илэрсэн бөгөөд нэг иргэний биеэс мансууруулах бодис олдож хурааж авсан аж. Түүнчлэн мансууруулах бодис хэрэглэсэн хоёр хүний нэг нь Гаалийн ерөнхий газрын ажилтан байжээ. Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна гэв.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0