"Зам тавьж өгсөнгүй" гэх шалтгаанаар маргалдаж, сүрдүүлэн буудсан хэрэг гарчээ
Хуваалцах:
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бурхантын аманд машинтай хүн буудсан” гэсэн дуудлага есдүгээр сарын 11-ны өдрийн 12:31 цагт цагдаагийн байгууллагад иржээ.
Тодруулбал, Замын хөдөлгөөнд оролцож байсан Nissan X-Trail маркийн автомашинтай иргэн Б /47 настай, эрэгтэй/, Corolla Fielder маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн Б-тэй /44 настай, эрэгтэй/ “шороон зам дээр зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж "Сайга" загварын галт зэвсгээр айлгах зорилгоор дээшээ нэг удаа буудсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Цагдаагийн алба хаагчид галт зэвсгийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0