НМХГ: Сургууль, цэцэрлэг орчмын хүнсний худалдааны газруудад 294 зөрчил илэрчээ
Хуваалцах:
img

 Нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын хүнсний худалдааны газруудад есдүгээр сарын 5-9-ний хооронд хяналт шалгалт хийжээ. Тодруулбал 530 худалдааны газар, сүлжээ дэлгүүр, ТҮЦ-д шалгалт хийсэн байна. Шалгалтаар 294 зөрчил илрүүлэн 215 буюу 73 хувийг арилгуулжээ. Илэрсэн зөрчлийн 36.9 хувь нь хаяг шошгын шаардлага хангаагүй, жижиглэн савласан газрын хаяг, он, сар, өдөр, цаг, минутыг бичээгүй, шошгын мэдээллийг бүрэн тусгаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлэн, албан шаардлага хүргүүлэн ажилласан байна.

    Мөн хадгалалтын горим алдагдсан, хугацаа дууссан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн талаар мэдээллээ

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img