Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
Хуваалцах:
img

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдөр /2022.09.14/ ээлжит хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар:

  • Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол,
  • Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах тухай Засгийн газрын тогтоол,
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагаа, зохицуулалттай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар,
  • Дархан арьс ширний цогцолбор байгуулах төслийн явц,
  • Буянт-Ухаа инновацийн төв байгуулах талаар,
  • Орон сууцны хороолол, барилгад хүүхдийн цэцэрлэг байгуулах талаар авах арга хэмжээний тухай
  • зэрэг 25 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна. .

Хуралдаанаас гарсан шийдвэрийг сайд нар танилцуулах юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img