Ковид19 цар тахлын төгсгөл харагдаж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдлээ. Дэлхийн хэмжээнд долоо хоногийн хугацаанд коронавирусээр амиа алдсан нийт хүний тоо 9-р сарын 5-нд 11,118 болж буурсан нь 2020 оны 3-р сараас хойш хамгийн бага үзүүлэлт болжээ.
2020 оны 3-р сард Их Британи улс бүх нийтийг хамарсан анхны хөл хориогоо тогтоож байсан юм. Коронавирусийн эсрэг вакцинийг гаргаж авснаар 2021 онд 19,8 сая хүнийг халдвараар нас барахаас сэргийлж чадсан гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж буй. Хэдийгээр ковидын төгсгөл ажиглагдаж байгаа ч сонор сэрэмжээ алдахгүй байхыг улс орнуудад сануулж байгаа юм.
Дэлхий даяар нийт 12,5 тэрбум тун вакцин хийгээд байгаа бөгөөд 2022 оны эхний найман сард коронавирусээр нэг сая орчим хүн амиа алджээ.Цар тахал анх дэгдснээс хойш өнөөдрийн байдлаар дэлхий даяар халдварын нийт 607 сая тохиолдол бүртгэгдэж, 6 сая 500 мянга орчим хүн халдвараар амиа алдаад байна
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0