Н.Мандуул: Нийт 11 зээлдэгч, зээлээ бүрэн төлсөн
Хуваалцах:
img

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул чанаргүй зээлийн эргэн төлөлтийн талаарх мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ оны нэгдүгээр сарын 20-ноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Хөгжлийн банк дээрх нийт эргэн төлөлт 634.6 тэрбум төгрөгт хүрсэн. Нэг зүйлийг онцлоход 86.6 тэрбум  төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг Хөгжлийн банкны нэр дээр гэрчилгээг гаргуулж дууслаа. Бусад нь Монголбанкны төрийн сангийн тусгай дансанд мөнгөн хөрөнгө байршиж байна.

Эргэн төлөлт хийгдсэн зээлдэгч нарын нэрс мөнгөн дүнтэй байна. Нийтдээ 11 зээл бүрэн төлөгдөж дууссан. Үүнд “Кью Эс Си”, “Вертекс Майнинг партнер”, “Макс роуд”, “Монгол эм импекс концерн”, “Вояжер минерал ресурсес”, “Сод монгол групп”, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, “Ди Би Эм лизинг”, Голомт банк, “Эрд хул” зэрэг компанийн зээл бүрэн хаагдсан" гэлээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img