БХЯ: "ОХУ руу цэрэгт явуулна" гэх худал мэдээлэл цацсан иргэнийг олж, шалгана
Хуваалцах:
img

ОХУ-ын Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын 18-45 насны эрэгтэйчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ. Орос ахан дүүстэйгээ цуг Тужийн нарс, Халх гол, Чөлөөлөх дайнд мөр зэрэгцэн тулалдаж явсан он жилүүдээ эргэн дурсаж НАТО-гийн гар хөл болсон Украины эсрэг ариун дайнд мордоцгооё” гэх зураг бүхий мэдээлэл цахим орчинд тархаад буй юм.

Энэхүү зурагт мэдээллийн дээр Монгол Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны сүлдэт тэмдэг, нэрийг байршуулжээ. Үүний дагуу Батлан хамгаалахын яамнаас тодруулахад "Ташаа мэдээлэл. Яамнаас удахгүй албан ёсны мэдэгдэл гаргана. Худлаа мэдээлэл тараасан хүнийг олж, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хүсэлтээ өгсөн" хэмээв.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img