2 жил
Тэрбээр “2022 оны есдүгээр сарын 15-ны өдөр сошиал орчинд Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яамны логог ашиглан гэрээт цэрэг бүртгэнэ гэх мэдээлэл цацагдсан. Бид ОХУ-ын талтай холбогдож асуухад уг мэдээллийг ор үндэслэлгүй мэдээлэл болохыг хэлсэн. Бид энэ мэдээллийг хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн. Уг хуурамч мэдээлэл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Үүний эзэн холбогдогчийг тогтооно. Энэ мэдээлэл гарснаар Монгол Улсын Засгийн газар, төрөөс хийж буй бодлогыг илт эсэргүүцсэн үйл ажиллагаа юм. Монголын язгуур эрх ашигт нөлөөлөхүйц хуурамч мэдээлэл.Бид цэргийн харилцаатай бүх улстай сургуулилт хийдэг. Саяхан хээрийн сургуулийн талаар ташаа мэдээлэл гарсан.
Энэ хуурамч мэдээллүүд хоёр улсын дипломат харилцаанд сэв суулгахуйц хуурамч мэдээлэл тархлаа. Хоёр орны Батлан хамгаалах яамны логог тавьж, юм мэддэг хүмүүс хийсэн нь тодорхой байна. Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал. Тиймээс үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Энэхүү хуурамч мэдээллийг цацсан этгээдийг тагнуулын байгууллага олж тогтоолгоно" гэлээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0