Суудлын автомашинд бага насны хүүхэд түгжигдсэнийг гаргажээ
Хуваалцах:
img

Суудлын автомашинд хүүхэд түгжигдсэнийг гаргажээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул баг дахь Цогтжавлан-2 хүнсний дэлгүүрийн автомашины зогсоолд бага насны хүүхэп суудлын автомашинд түгжигдсэн гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу  аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тухайн газар очиход иргэн Н-ын Кроун загварын суудлын автомашин дотор нэг  ой, гурван сартай хүүхэд түгжигдсэн байжээ. Улмаар албан хаагчид хаалгыг нь онгойлгон гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img